Багш нарын цалинг 3 жилийн хугацаанд үе шаттай нэмнэ
2025 оны 10-р сар 21
Тэрбээр "Бид багш нарын цалинг салбарын хувьсах зардалд шингээх замаар 100 төгрөгийг улсын төсөвт тусгуулсан. Багш нарын ажил хаялтын хувьд хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрээ харах хэрэгтэй. Хэлэлцээрт багш нарын цалинг 30 хувь нэмнэ гэсэн заалт бий. Бид 20 орчим хувиар нэмж чадсан. Өнөөдрийн байдлаар бид багш нарын цалинг нэмэгдүүлэх ажлаа үе шаттай хийж байна. Нийслэл хотод багш мэргэжлээрээ эхний таван жил ажиллаж байгаа багшийн үндсэн цалин доогуур байгааа. Тэгэхээр үндсэн цалинг нь нэмэх бодлогыг дэмжиж байна. Боловсролын яамнаас Сангийн яам руу гурван жилийн төлөвлөлтийг явуулахаар бэлтгэж байна. Үндсэн судалгааг нь хийж дууслаа. Ингэснээр багш нарын цалинг гурван жилийн хугацаанд үе шаттай нэмэх саналаа хүргүүлнэ.
Улсын Дээд шүүхээс багш бэлтгэх богино хугацааны сургалттай холбоотой нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Ингэснээр 45 хоногийн сургалт хэвийн үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар энэ сургалтыг 150 орчим хүн төгсч, багшлах эрхээ олж авсан гэх мэдээ авсан. Энэ зохицуулалтыг өмнө нь ч боловсролын салбарт хэрэгжүүлж байсан. Бакалаврын зэргийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүс энэ сургалтад хамрагдаж байгааг онцолж хэлье. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд улсын төсөвт шинээр 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Боловсролын салбарт өнөөдөр 97 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүнээс гадна шинээр ашиглалтад орсон сандал, ширээгүй сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдсэн. Нийслэлийн хэмжээнд ашиглалтад орсон сургуулиудыг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Азийн хөгжлийн банкны магадлашгүй зардлаас 2 сая ам.долларын санхүүжилт авч, эндээс сургууль, цэцэрлэгийн ширээ сандлыг хангасан" гэв.
a
Зохиогч
admin