Улсын сургуулийн "Үдийн хоол"-нд 102 тэрбумыг төсөвлөжээ
2025 оны 10-р сар 21
Улсын ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг "Үдийн хоол" хөтөлбөрт 2026 оны улсын төсвийн төсөлд 102.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөхдөө "Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд төрийн өмчийн ЕБС-ийн 222.5 мянган хүүхдэд 102.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэг өдрийн зардлыг 4000 улсын төсвөөс 3000, эцэг эхээс 1000 төгрөгийг хариуцаж, хамтын санхүүжилтын тогтолцоог бүрдүүлснээр шим тэжээл дээшилсэн гэж үздэг. Хүүхэд өдөр бүр нэг аяга сүү уух хөтөлбөрийн аудитын дүгнэлт дээр тусад нь бие даасан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн. Бид тооцоо хийж үзэхэд, Үдийн хоолны зардал дээр сүү хэлбэрээрээ тусгаагүй тусдаа хөтөлбөр хэрэгжүүлбэл, бага ангийн 1-5 ангий 342.296 хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдэнд 200 мл-ээр сүү өгнө гэж үзвэл долоо хоногт гурван өдрөөр 30 тэрбум төгрөг шинээр шаардлагатай. Дунд анги буюу 6-9 ангид 249.712 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 32.3 тэрбум төгрөг хэрэгтэй. Нийлээд 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно. Анх Дундговь аймагт хэрэгжүүлж эхэлсэн байгаа.
a
Зохиогч
admin