Онцлох мэдээ

А.Баяр: 102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд 10-20 хувийн урамшуулал олгоно Онцлох
Мэдээ
А.Баяр: 102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэнд 10-20 хувийн урамшуулал олгоно

НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар 102 аппликэйшнээр зөрчил илгээсэн иргэнд олгох урамшуулал, Хайлаастын уулзварыг дахин инженерчлэх төлөвлөгөө, Улаанбаатар хотын хэмжээнд замын тэмдэг тэмдэглэгээ, осол бууруулах инженерийн шийдлийг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээ авах талаар хэлэлцлээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заасан байдаг. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дугаар тогтоол батлагдсаны дагуу зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журмыг хэрэгжүүлэх, 102 аппликэйшнийг хэрэглэхэд хялбар болгохыг НИТХ-ын дарга А.Баяр үүрэг болгосон билээ. Энэ хүрээнд урамшуулал олгох журам 2025 оны 11 дүгээр сарын 01-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ гэдгийг "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа ажлын хэсгийн гишүүдэд мэдээллээ. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгоно.

admin 2025-10-24
Багш нарын цалинг 3 жилийн хугацаанд үе шаттай нэмнэ Онцлох
Мэдээ
Багш нарын цалинг 3 жилийн хугацаанд үе шаттай нэмнэ

Тэрбээр "Бид багш нарын цалинг салбарын хувьсах зардалд шингээх замаар 100 төгрөгийг улсын төсөвт тусгуулсан. Багш нарын ажил хаялтын хувьд хөдөлмөрийн гурван талт хэлэлцээрээ харах хэрэгтэй. Хэлэлцээрт багш нарын цалинг 30 хувь нэмнэ гэсэн заалт бий. Бид 20 орчим хувиар нэмж чадсан. Өнөөдрийн байдлаар бид багш нарын цалинг нэмэгдүүлэх ажлаа үе шаттай хийж байна. Нийслэл хотод багш мэргэжлээрээ эхний таван жил ажиллаж байгаа багшийн үндсэн цалин доогуур байгааа. Тэгэхээр үндсэн цалинг нь нэмэх бодлогыг дэмжиж байна. Боловсролын яамнаас Сангийн яам руу гурван жилийн төлөвлөлтийг явуулахаар бэлтгэж байна. Үндсэн судалгааг нь хийж дууслаа. Ингэснээр багш нарын цалинг гурван жилийн хугацаанд үе шаттай нэмэх саналаа хүргүүлнэ. Улсын Дээд шүүхээс багш бэлтгэх богино хугацааны сургалттай холбоотой нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Ингэснээр 45 хоногийн сургалт хэвийн үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар энэ сургалтыг 150 орчим хүн төгсч, багшлах эрхээ олж авсан гэх мэдээ авсан. Энэ зохицуулалтыг өмнө нь ч боловсролын салбарт хэрэгжүүлж байсан. Бакалаврын зэргийг 80-аас дээш хувийн үнэлгээтэй төгссөн хүмүүс энэ сургалтад хамрагдаж байгааг онцолж хэлье. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд улсын төсөвт шинээр 3.3 их наяд төгрөг шаардлагатай. Боловсролын салбарт өнөөдөр 97 мянга гаруй хүн ажиллаж байна. Үүнээс гадна шинээр ашиглалтад орсон сандал, ширээгүй сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдсэн. Нийслэлийн хэмжээнд ашиглалтад орсон сургуулиудыг тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Азийн хөгжлийн банкны магадлашгүй зардлаас 2 сая ам.долларын санхүүжилт авч, эндээс сургууль, цэцэрлэгийн ширээ сандлыг хангасан" гэв.

admin 2025-10-21
Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана Онцлох
Мэдээ
Нийслэлийн 170 мянган өрхийг утаагүй, хагас коксон шахмал түлшээр хангана

НИТХ-ын Ногоон хөгжлийн хороо “Тавантолгой түлш” компанийн зүүн бүсийн үйлдвэрийн байранд хуралдлаа. Хот хөдөөгүй өвөлжилтийн бэлтгэл хангаж байгаа энэ үед Ногоон хөгжлийн хорооны гишүүд нийслэлийн 170 гаруй мянган айл өрхийг хагас коксон утаагүй түлшээр хангах, 5000 айлыг хийн түлшид шилжүүлж буйтай холбоотой бэлтгэл хангалт болон түгээлт, коксон түлшний ханган нийлүүлэлт, үнэ, хадгалалт, иргэд нүүрсээ хаанаас хэрхэн авах зэргийг лавлаж, “Тавантолгой түлш” компанийн удирдлага, ажилчдаас тодорхой асуултад хариулт авлаа. Галлагааны улиралд нийслэлд 382 цэгээр нүүрс борлуулах бөгөөд иргэд “Хотула” аппликейшнээр цахим карт үүсгэж нүүрсээ авч болох нь ээ. Утаагүй Улаанбаатарын төлөө хийж буй чухал ажил нь айл өрхийг шат дараатайгаар хийн түлшинд шилжүүлж буй. Энэ жил Чингэлтэй дүүргийн X, XI, XIII хороо, Баянгол дүүргийн XI, XVI хорооны 5000 өрхийг хийн түлшинд шилжүүлж буй юм. Энэхүү ажлын явц, хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

admin 2025-10-21

Бүх мэдээ

Дархан-Уул аймгийн Боловсролын газар
both
Дархан-Уул аймгийн Боловсролын газар

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар нь Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дэвшүүлэн гаргасан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилт”-ыг бүрэн хэрэгжүүлж, орон нутгийн сургалтын байгууллагын менежмент, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгын хүрээнд дараах 8 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд: 1. Боловсролын багц хуулийн шинэчлэл, хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хот төлөвлөлт, шинэ суурьшлын бүсүүдийн зохион байгуулалттай уялдуулан ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийг шинэчлэх; 2. Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих арга хэмжээ, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, цэцэрлэгийн хүүхэд бүрт эрүүл мэнд, хоол тэжээл, хөгжил, хамгаалал, боловсролын цогц үйлчилгээг чанартай хүргэх; 3. Сургууль, цэцэрлэг бүр хамтын оролцоо, үнэлгээ, шинжилгээнд үндэслэн өөрийн онцлог, сурагчдынхаа хэрэгцээ, хүний хөгжилдөө тулгуурласан менежментийн загвар боловсруулж хэрэгжүүлэх; Үүнтэй уялдуулан БШУГ-ын дэргэд “Боловсролын бодлогын зөвлөл” байгуулан ажиллах; 4. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас батлан хэрэгжүүлж буй “Боловсрол-2032”, “Чадварлаг багш-Дархан” хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж боловсролын чанар, багшийн хөгжилд ахиц гаргах; 5. “Миний сургууль” цогц судалгааг ерөнхий боловсролын сургуулиудад хийж ялгаатай хэрэгцээтэй бүх хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулан сургах стратегийг жигд хэрэгжүүлэх; 6. Аймгийн “Багш хөгжлийн төв”-ийг багшийн мэргэжил дээшлүүлэх институц хэлбэрээр хөгжүүлж багш нарын мэргэжлийн өсөлт, хөгжлийг орон нутагтаа чанартаа олгох орчин, чадамжийг бүрдүүлэх; 7. Багшийн мэргэжлийн хөгжлийн бүлгийг дэмжиж, үйл ажиллагааг эрчимжүүлэн, үнэлгээ, судалгаанд үндэслэн багшийг чадавхжуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах; 8. Төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа үр дүнг индексээр үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, хамтын ажиллагааг сайжруулан, хөгжих боломжийг нэмэгдүүлэх.

2025-12-04
Улсын сургуулийн "Үдийн хоол"-нд 102 тэрбумыг төсөвлөжээ
Мэдээ
Улсын сургуулийн "Үдийн хоол"-нд 102 тэрбумыг төсөвлөжээ

Улсын ерөнхий боловсролын сургуулийн бага анги буюу 1-5 дугаар ангийн сурагчид хамрагддаг "Үдийн хоол" хөтөлбөрт 2026 оны улсын төсвийн төсөлд 102.4 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл өгөхдөө "Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд төрийн өмчийн ЕБС-ийн 222.5 мянган хүүхдэд 102.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн хоолны нэг өдрийн зардлыг 4000 улсын төсвөөс 3000, эцэг эхээс 1000 төгрөгийг хариуцаж, хамтын санхүүжилтын тогтолцоог бүрдүүлснээр шим тэжээл дээшилсэн гэж үздэг. Хүүхэд өдөр бүр нэг аяга сүү уух хөтөлбөрийн аудитын дүгнэлт дээр тусад нь бие даасан хөтөлбөр болгон хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн. Бид тооцоо хийж үзэхэд, Үдийн хоолны зардал дээр сүү хэлбэрээрээ тусгаагүй тусдаа хөтөлбөр хэрэгжүүлбэл, бага ангийн 1-5 ангий 342.296 хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдэнд 200 мл-ээр сүү өгнө гэж үзвэл долоо хоногт гурван өдрөөр 30 тэрбум төгрөг шинээр шаардлагатай. Дунд анги буюу 6-9 ангид 249.712 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 32.3 тэрбум төгрөг хэрэгтэй. Нийлээд 63 тэрбумын санхүүжилт шийдвэл "Сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой болно. Анх Дундговь аймагт хэрэгжүүлж эхэлсэн байгаа.

admin 2025-10-21
Сурвалжлага: Хоолзүйчтэй болсноор сурагчид шим тэжээлтэй хоол идэж байна
Мэдээ
Сурвалжлага: Хоолзүйчтэй болсноор сурагчид шим тэжээлтэй хоол идэж байна

"Би өдрийн хоолоо сургууль дээрээ идэх дуртай. Надад будаатай хуурга, цуйван нь илүү амттай санагддаг. Заримдаа гэртээ цайгаа ууж амждаггүй ч сургууль дээрээ ирээд амттай хоол идэх нь гоё" гэдгийг нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч хүү хэлсэн юм. Улсын сургуулийн сурагчид сургууль дээрээ 2500 төгрөгтөө тааруулан нэг, хоёрдугаар хоол идэхээс гадна жимс жимсгэнэ, сүү уудаг. Учир нь тус сургууль энэ хичээлийн жилээс мэргэжлийн хоолзүйчтэй болсноор сурагчид үдийн хоолондоо дуртай болж, хичээлийн идэвхи ч нэмэгдсэн гэдгийг багш нар хэлж байв. Тиймээс бид энэ удаагийн сурвалжлагаа "Үдийн хоол" хөтөлбөрийг жишиг байдлаар хэрэгжүүлж буй нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас бэлтгэлээ.

admin 2025-10-21