Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль

★ 5.0

Нийслэлийн 11 дүгээр сургууль нь физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай улсын сургууль бөгөөд сурагчдын логик сэтгэлгээ, шинжлэх ухааны чадвар, академик амжилтыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

school 📅 1947 онд байгуулагдсан 🌐 Social хуудас ✉️ [email protected] 📍 Сүхбаатар дүүрэг
Танилцуулга видео
Хаяг байршил

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Партизаны гудамж, С11

Онцлог шинж
  • багийн ажиллагаа
  • бие даан суралцах чадвар
  • бодлого төвтэй сургалт
  • логик сэтгэлгээ
  • судалгааны арга барил
  • туршилт судалгаа
  • хэлэлцүүлэг
Сургуулийн клуб болон гүнзгийрүүлсэн сургалт
Англи хэлний ахисан түвшний сургалт Математикийн гүнзгий сургалт Мэдээллийн технологи / программчлал Физикийн гүнзгий сургалт

Сургуулийн товч танилцуулга

Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль нь 1947 онд Улаанбаатар хотын баруун дүүргийн бага сургууль нэртэйгээр, 3 багш, 30 гаруй сурагчидтай хичээллэж эхэлсэн бөгөөд 1990 оноос хойш математик-физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж эхэлсэн. 

2023 оны байдлаар 42 багш, 20 ажилтан, нийт 62 багш,  ажилтны бүрэлдэхүүнтэйгээр VI-XII ангийн 22 бүлэгт 780 гаруй сурагчтай хичээллэж байна. Тус сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсгөсөн сурагчдаас хоёр үе шаттай элсэлтийн шалгалтаар сурагчдаа сонгон авдаг. 

Манай хамт олны дундаас:

Ардын багш 1
Гавьяат багш 3
Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан 60 гаруй

төрөн гарсан бөгөөд одоо 

Зөвлөх 3
Тэргүүлэх 19
Заах аргач 11
Магистр багш 18
Докторант 1
Магистрант 2

тус тус ажиллаж байна.

Алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа: Оюун билгээр түүчээлэгч, зан суртахууны эрхэм чанарыг шингээсэн насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлнэ. 

Эрхэм зорилго: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монгол улсын манлай сургууль болох 

Үнэт зүйлс: Цэгцтэй бодлого, Бүтээлч хандлага, Хүнлэг чанар 

Тоон баримт: Сурагчдын тоо, багш ажилчдын бүрэлдэхүүн: Тус сургууль нь 6-12-р ангийн 22 бүлэгт 906 сурагчтай ба захирал-1, сургалтын менежер-1, нийгмийн ажилтан-1, 48 багш, нягтлан-бодогч, архив-бичиг хэрэгч, номын санч, эмч, сэтгэл зүйч, нярав, манаач, слесарь, жижүүр, үйлчлэгч зэрэг багш, ажилчид нийлсэн 68 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна

Сургалтын үйл ажиллагаа

  • Математик
  • Физик
  • Англи хэл
  • Мэдээлэл зүй

гүнзгийрүүлсэн сургалттай чанартай мэдлэг олгохын зэрэгцээ байгалийн ухаан, гадаад хэл болон мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэг, чадварыг нь гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг.

Тус сургууль нь сурагчдын логик сэтгэлгээ, судалгаа шинжилгээ хийх чадвар, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын орчин бүрдүүлж, математикийн бодлого бодолт, физикийн туршилт, мэдээллийн технологи, программчлалын мэдлэгийг системтэйгээр эзэмшүүлэхэд анхааран ажилладаг. Мөн англи хэлний сургалтыг эрчимжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, харилцааны өндөр ур чадвартай сурагчдыг төлөвшүүлэхийг зорьдог.

Сургалтын үйл ажиллагааг танхимын болон практик, судалгаанд суурилсан арга хэлбэрээр зохион байгуулж, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх дугуйлан, клуб, олимпиад, уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлдэг.

 

Хишигбаяр
Б. Хишигбаяр
Сургуулийн захирал Захирал
Батсайхан
С. Батсайхан
Сургалтын менежер Захиргааны ажилтан
Галцолмон
Д. Галцолмон
Нийгмийн ажилтан Захиргааны ажилтан
Буяндэлгэр
С. Буяндэлгэр
Математикийн багш Багш
Ганбаатар
М. Ганбаатар
Математикийн багш Багш
Уламбаяр
Ц. Уламбаяр
Математикийн багш Багш
Ёндонсамбуу
Ж. Ёндонсамбуу
Математикийн багш Багш
Мөнх-Эрдэнэ
Б. Мөнх-Эрдэнэ
Математикийн багш Багш
Гэндэнпунцаг
А. Гэндэнпунцаг
Математикийн багш Багш
Хосбаяр
Д. Хосбаяр
Математикийн багш Багш
Дэлгэр
С. Дэлгэр
Математикийн багш Багш
Ариунбуян
Б. Ариунбуян
Математикийн багш Багш
Ренчинбал
П. Ренчинбал
Математикийн багш Багш
Ганбат
А. Ганбат
Математикийн багш Багш
Учрал-Эрдэнэ
А. Учрал-Эрдэнэ
Математикийн багш Багш
Март
Ц. Март
Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын багш Багш
Золзаяа
Б. Золзаяа
Монгол хэл, Монгол бичиг, Уран зохиолын багш Багш
Хандармаа
Г. Хандармаа
Монгол хэл, уран зохиол, Үндэсний бичиг Багш
Сувд-Эрдэнэ
Д. Сувд-Эрдэнэ
Нийгэм судлалын багш Багш
Мөнхзул
Д. Мөнхзул
Монгол хэл, Уран зохиол, Монгол бичгийн багш Багш
Лхагважав
П. Лхагважав
Монгол хэл, Уран зохиол, Үндэсний бичгийн багш Багш
Энхзул
С. Энхзул
Түүх-нийгмийн багш Багш
Должин
Ж. Должин
Түүх-нийгэм судлалын багш Багш
Баярмаа
Б. Баярмаа
Англи, орос хэлний багш Багш
Энхтуяа
Ц. Энхтуяа
Англи хэлний багш Багш
Болорчимэг
Д. Болорчимэг
Англи, орос хэлний багш Багш
Дэжидмаа
Г. Дэжидмаа
Орос-Англи хэлний багш Багш
Мөнхсайхан
Б. Мөнхсайхан
Англи хэлний багш Багш
Түвшинтөгс
М. Түвшинтөгс
Орос-Англи хэлний багш Багш
Намуунжаргал
Б. Намуунжаргал
Англи хэлний багш Багш
Баямбаням
Э. Баямбаням
Англи хэлний багш Багш
Эрдэнэмөнх
Ж. Эрдэнэмөнх
Физикийн багш Багш
Хүдэрбаатар
Э. Хүдэрбаатар
Физикийн багш Багш
Эрдэнэчимэг
Б. Эрдэнэчимэг
Физикийн багш Багш
Дулмаа
- Дулмаа
Физикийн багш Багш
Байгальмаа
Ю. Байгальмаа
Химийн багш Багш
Мөнхзул
Г. Мөнхзул
Хими, биологийн багш Багш
Цэвэлмаа
У. Цэвэлмаа
Биологийн багш Багш
Сугармаа
Д. Сугармаа
Биологи, эрүүл мэндийн багш Багш
Түвдэнжамц
Ж. Түвдэнжамц
Газарзүйн багш Багш
Отгонбат
- Отгонбат
Биеийн тамир Багш
Бүрэнтэгш
Ю. Бүрэнтэгш
Биеийн тамирын багш Багш
Зул-Эрдэнэ
Г. Зул-Эрдэнэ
Мэдээлэл зүйн багш Багш
Цэрэнпил
П. Цэрэнпил
Дуу хөгжмийн багш Багш
Санжаажамц
Д. Санжаажамц
Дизайн технологи, зураг зүйн багш Багш
Хүрэлбаатар
Б. Хүрэлбаатар
Дизайн технологи, Дүрслэх Урлагийн багш Багш
Энхтайван
Я. Энхтайван
Нягтлан бодогч Бусад ажилтан
Загдсүрэн
Л. Загдсүрэн
Нярав Бусад ажилтан
Алтанчимэг
Ц. Алтанчимэг
Номын санч Бусад ажилтан
Отгонжаргал
Ж. Отгонжаргал
Архив, Бичиг хэргийн ажилтан Бусад ажилтан
Оюунцэцэг
Б. Оюунцэцэг
Өдрийн жижүүр Бусад ажилтан
Цогтбаатар
Д. Цогтбаатар
Цахилгаанчин, мужаан Бусад ажилтан
Мөнхчимэг
Г. Мөнхчимэг
Сэтгэл зүйч Бусад ажилтан
Өгөөмөр
А. Өгөөмөр
Сургуулийн эмч Бусад ажилтан
Цэцэгтуяа
П. Цэцэгтуяа
Үйлчлэгч Бусад ажилтан
Дорж
Ц. Дорж
Үйлчлэгч Бусад ажилтан

Хандив Илгээгчид

Биднийг дэмжиж байгаа үнэт хандивлагчид

Баярлалаа!

Таны дэмжлэг бидний сурагчдын ирээдүйг гэрэлтэй болгож байна

Түүх

Бидний түүхэн цаг мөчүүд

1947
Үүсгэн байгуулагдсан

Улаанбаатар хотын баруун дүүргийн бага сургууль нэртэйгээр 3 багш, 30 гаруй сурагчидтай хичээллэж эхэлсэн байна.

1950 1951
Дунд сургууль болсон

1950-1951 оны хичээлийн жилээс дунд сургууль болж өргөжсөн

1955
Сургуулийн хичээлийн байр ашиглалтад орсон

Сургуулийн хичээлийн байр 1955 онд ашиглалтад орсон ба 1967 онд 2 давхар болсон.

Сургуулийн хичээлийн байр ашиглалтад орсон
1957 1969
Анхны төгсөлтүүд

1957-1958 оны хичээлийн жилд 7 жилийн, 1968-1969 оны хичээлийн жилд 8 жилийн анхны төгсөлтөө тус тус хийсэн.

1967
Барилгын өргөтгөл

Барилгыг өргөтгөж 2 давхар болгон анги бүлгийн тоог нэмэгдүүлэв.

1987
40 жилийн ой

40 жилийн ойгоо тэмдэглэх үед 17 бүлэгт 600 гаруй сурагчидтай, 3700 гаруй хүнийг бүрэн дунд боловсролтой болгон төгсгөж гадаад дотоодын ТМС, техникум, 10 жилийн сургуулиудад дэвшүүлэн сургасан байна.

2001
Сургуулийн хичээлийн байр

Сургуулийн хичээлийн байр
2005
Засвар хийгдсэн

Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн 60 сая төгрөгийн төслөөр шал, шат, цонх, хаалга, тааз, цахилгааны монтаж, гадна шавардлага, дээвэр зэргийг бүрэн сольсон.

Засвар хийгдсэн
2016
Хичээлийн шинэ барилга ашиглалтад орсон

Хуучин сургуулийн барилгыг 2012 онд актлан буулгаж 2016 оны 4 сарын 17-нд 320 хүүхдийн шинэ барилга ашиглалтад орсон.

Хичээлийн шинэ барилга ашиглалтад орсон

Шагнал Урамшуулал

Бидний хүрсэн амжилтууд

Нийслэлийн шилдэг удирдлагын баг

2025 онд Нийслэлийн шилдэг удирдлагын баг

2025
Дүүргийн шилдэг менежменттэй сургууль

2023, 2024, 2025 Нийслэл, Дүүргийн шилдэг менежменттэй сургууль

2023, 2024, 2025
Нийслэлийн математикийн олимпиадын аварга сургууль

2022, 2023, 2024, 2025 онд Нийслэлийн математикийн олимпиадын аварга сургууль

2022, 2023, 2024, 2025
Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээ

2022, 2023, 2024 дараалан 3 жил байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-р түвшинд шалгагдсан

2022, 2023, 2024
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

2018 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, цагдаагийн хэлтэс, ЕБС-иудын хамтран байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн амжилттай ажиллаж “Тусгай байр”

2018
Амжилтын гараа

2017, 2018, 2019 онд ЭЕШ-ын индексийн үнэлгээгээр түүчээлэн ажилласан “Амжилтын гараа” сургууль өргөмжлөл

2017, 2018, 2019
Дөл

2017, 2018 онд ЕБС-ын сурагчдын цэрэг спортын “Дөл” тоглолтод тэргүүн байр

2017, 2018
Нийслэлийн тэргүүний төрийн өмчийн сургууль

2017 онд “Нийслэлийн тэргүүний төрийн өмчийн сургууль”-иар шалгарсан.

2017
Нүүр тулсан уулзалт

2017 онд “Нүүр тулсан уулзалт”-аар тэргүүн туршлагын батламж хүртсэн ба “Нийслэлийн Боловсрол-Бидний туршлага” мэдээллийн санд бүртгэгдэж нийслэлийн түүхийн “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн.

2017
Нийслэлийн математикийн олимпиад

2016 онд “Нийслэлийн математикийн олимпиадын аварга сургууль” цом өргөмжлөл

2016
Улсын математикийн олимпиад

2015 онд Улсын математикийн олимпиадаас хамгийн олон медаль хүртсэн “Тэргүүний сургууль” өргөмжлөл

2015
Физикийн багийн олимпиад

2014,2015 онд Физикийн багийн олимпиадад “Шилдэг сургууль” цом

2014,2015
Сагсан бөмбөгийн лигийн аварга

2014 онд ЕБС-иудын сагсан бөмбөгийн лигийн аварга цом

2014
Тэргүүний сургууль

2013 онд СБД-ийн “Тэргүүний сургууль” цол, өргөмжлөлөөр

2013
Шилдэг сургууль ( Бидний дуу уралдаан)

2012 онд “Бидний дуу” уралдаанд “ Шилдэг сургуулиар”

2012
Бид Сүхбаатарчууд

2011онд “Бид Сүхбаатарчууд” урлаг спортын наадамын тэргүүн байр

2011
Тэргүүний Өмч эзэмшигч байгууллага

2009, 2010 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Тэргүүний Өмч эзэмшигч байгууллага” өргөмжлөл

2009, 2010
Хүүхдэд ээлтэй сургууль

2008, 2010 онд Нийслэлийн “Хүүхдэд ээлтэй сургууль”

2008, 2010
Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага

2007, 2009 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага” өргөмжлөл

2007, 2009
Элсэлтийн ерөнхий шалгалт

2006–2014 онуудад БСШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад сургуулиараа улсад эхний байруудад шалгарч үнэмлэхүй амжилт гаргасан тул “Шилдэг үнэлгээтэй сургууль”

2006–2014

Үе үеийн удирдлагууд

Манай сургуулийг удирдаж ирсэн удирдагчид

Хишигбаяр
Б. Хишигбаяр
Математикийн багш
Одоо - Одоо
Тэргүүлэх зэргийн багш, Магистр
Хөдөлмөрийн хүндэт медальт, Алтан гадас одон, Боловсролын тэргүүний ажилтан

Алдартай Төгсөгчид

Манай сургуулийг төгсөөд амжилтад хүрсэн хүмүүс

2000+

Төгсөгчид

50+

Доктор

85%

Ажил эрхэлдэг

100+

Шагнал авсан