Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль
Нийслэлийн 11 дүгээр сургууль нь физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай улсын сургууль бөгөөд сурагчдын логик сэтгэлгээ, шинжлэх ухааны чадвар, академик амжилтыг хөгжүүлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
📍 Хаяг байршил
✨ Онцлог шинж
- багийн ажиллагаа
- бие даан суралцах чадвар
- бодлого төвтэй сургалт
- логик сэтгэлгээ
- судалгааны арга барил
- туршилт судалгаа
- хэлэлцүүлэг
🎯 Клуб болон гүнзгийрүүлсэн сургалт
Сургуулийн товч танилцуулга
Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль нь 1947 онд Улаанбаатар хотын баруун дүүргийн бага сургууль нэртэйгээр, 3 багш, 30 гаруй сурагчидтай хичээллэж эхэлсэн бөгөөд 1990 оноос хойш математик-физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж эхэлсэн.
2023 оны байдлаар 42 багш, 20 ажилтан, нийт 62 багш, ажилтны бүрэлдэхүүнтэйгээр VI-XII ангийн 22 бүлэгт 780 гаруй сурагчтай хичээллэж байна. Тус сургууль нь ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсгөсөн сурагчдаас хоёр үе шаттай элсэлтийн шалгалтаар сурагчдаа сонгон авдаг.
Манай хамт олны дундаас:
| Ардын багш | 1 |
| Гавьяат багш | 3 |
| Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан | 60 гаруй |
төрөн гарсан бөгөөд одоо
| Зөвлөх | 3 |
| Тэргүүлэх | 19 |
| Заах аргач | 11 |
| Магистр багш | 18 |
| Докторант | 1 |
| Магистрант | 2 |
тус тус ажиллаж байна.
Алсын хараа, эрхэм зорилго
Алсын хараа: Оюун билгээр түүчээлэгч, зан суртахууны эрхэм чанарыг шингээсэн насан туршдаа суралцах чадвартай иргэнийг төлөвшүүлнэ.
Эрхэм зорилго: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн монгол улсын манлай сургууль болох
Үнэт зүйлс: Цэгцтэй бодлого, Бүтээлч хандлага, Хүнлэг чанар
Сурагчдын тоо, багш ажилчдын бүрэлдэхүүн: Тус сургууль нь 6-12-р ангийн 22 бүлэгт 906 сурагчтай ба захирал-1, сургалтын менежер-1, нийгмийн ажилтан-1, 48 багш, нягтлан-бодогч, архив-бичиг хэрэгч, номын санч, эмч, сэтгэл зүйч, нярав, манаач, слесарь, жижүүр, үйлчлэгч зэрэг багш, ажилчид нийлсэн 68 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна
Сургалтын үйл ажиллагаа
- Математик
- Физик
- Англи хэл
- Мэдээлэл зүй
гүнзгийрүүлсэн сургалттай чанартай мэдлэг олгохын зэрэгцээ байгалийн ухаан, гадаад хэл болон мэдээллийн технологийн чиглэлээр мэдлэг, чадварыг нь гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилготойгоор сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг.
Тус сургууль нь сурагчдын логик сэтгэлгээ, судалгаа шинжилгээ хийх чадвар, бүтээлч хандлагыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын орчин бүрдүүлж, математикийн бодлого бодолт, физикийн туршилт, мэдээллийн технологи, программчлалын мэдлэгийг системтэйгээр эзэмшүүлэхэд анхааран ажилладаг. Мөн англи хэлний сургалтыг эрчимжүүлж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай, харилцааны өндөр ур чадвартай сурагчдыг төлөвшүүлэхийг зорьдог.
Сургалтын үйл ажиллагааг танхимын болон практик, судалгаанд суурилсан арга хэлбэрээр зохион байгуулж, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх дугуйлан, клуб, олимпиад, уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлдэг.
Хандив Илгээгчид
Биднийг дэмжиж байгаа үнэт хандивлагчид
Түүх
Бидний түүхэн цаг мөчүүд
Үүсгэн байгуулагдсан
Улаанбаатар хотын баруун дүүргийн бага сургууль нэртэйгээр 3 багш, 30 гаруй сурагчидтай хичээллэж эхэлсэн байна.
Дунд сургууль болсон
1950-1951 оны хичээлийн жилээс дунд сургууль болж өргөжсөн
Сургуулийн хичээлийн байр ашиглалтад орсон
Сургуулийн хичээлийн байр 1955 онд ашиглалтад орсон ба 1967 онд 2 давхар болсон.
Анхны төгсөлтүүд
1957-1958 оны хичээлийн жилд 7 жилийн, 1968-1969 оны хичээлийн жилд 8 жилийн анхны төгсөлтөө тус тус хийсэн.
Барилгын өргөтгөл
Барилгыг өргөтгөж 2 давхар болгон анги бүлгийн тоог нэмэгдүүлэв.
40 жилийн ой
40 жилийн ойгоо тэмдэглэх үед 17 бүлэгт 600 гаруй сурагчидтай, 3700 гаруй хүнийг бүрэн дунд боловсролтой болгон төгсгөж гадаад дотоодын ТМС, техникум, 10 жилийн сургуулиудад дэвшүүлэн сургасан байна.
Сургуулийн хичээлийн байр
Засвар хийгдсэн
Япон Улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн 60 сая төгрөгийн төслөөр шал, шат, цонх, хаалга, тааз, цахилгааны монтаж, гадна шавардлага, дээвэр зэргийг бүрэн сольсон.
Хичээлийн шинэ барилга ашиглалтад орсон
Хуучин сургуулийн барилгыг 2012 онд актлан буулгаж 2016 оны 4 сарын 17-нд 320 хүүхдийн шинэ барилга ашиглалтад орсон.
Шагнал Урамшуулал
Бидний хүрсэн амжилтууд
Нийслэлийн шилдэг удирдлагын баг
2025 онд Нийслэлийн шилдэг удирдлагын баг
2025Дүүргийн шилдэг менежменттэй сургууль
2023, 2024, 2025 Нийслэл, Дүүргийн шилдэг менежменттэй сургууль
2023, 2024, 2025Нийслэлийн математикийн олимпиадын аварга сургууль
2022, 2023, 2024, 2025 онд Нийслэлийн математикийн олимпиадын аварга сургууль
2022, 2023, 2024, 2025Байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээ
2022, 2023, 2024 дараалан 3 жил байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээгээр 1-р түвшинд шалгагдсан
2022, 2023, 2024Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
2018 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, цагдаагийн хэлтэс, ЕБС-иудын хамтран байгуулсан гурвалсан гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэн амжилттай ажиллаж “Тусгай байр”
2018Амжилтын гараа
2017, 2018, 2019 онд ЭЕШ-ын индексийн үнэлгээгээр түүчээлэн ажилласан “Амжилтын гараа” сургууль өргөмжлөл
2017, 2018, 2019Дөл
2017, 2018 онд ЕБС-ын сурагчдын цэрэг спортын “Дөл” тоглолтод тэргүүн байр
2017, 2018Нийслэлийн тэргүүний төрийн өмчийн сургууль
2017 онд “Нийслэлийн тэргүүний төрийн өмчийн сургууль”-иар шалгарсан.
2017Нүүр тулсан уулзалт
2017 онд “Нүүр тулсан уулзалт”-аар тэргүүн туршлагын батламж хүртсэн ба “Нийслэлийн Боловсрол-Бидний туршлага” мэдээллийн санд бүртгэгдэж нийслэлийн түүхийн “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн.
2017Нийслэлийн математикийн олимпиад
2016 онд “Нийслэлийн математикийн олимпиадын аварга сургууль” цом өргөмжлөл
2016Улсын математикийн олимпиад
2015 онд Улсын математикийн олимпиадаас хамгийн олон медаль хүртсэн “Тэргүүний сургууль” өргөмжлөл
2015Физикийн багийн олимпиад
2014,2015 онд Физикийн багийн олимпиадад “Шилдэг сургууль” цом
2014,2015Сагсан бөмбөгийн лигийн аварга
2014 онд ЕБС-иудын сагсан бөмбөгийн лигийн аварга цом
2014Тэргүүний сургууль
2013 онд СБД-ийн “Тэргүүний сургууль” цол, өргөмжлөлөөр
2013Шилдэг сургууль ( Бидний дуу уралдаан)
2012 онд “Бидний дуу” уралдаанд “ Шилдэг сургуулиар”
2012Бид Сүхбаатарчууд
2011онд “Бид Сүхбаатарчууд” урлаг спортын наадамын тэргүүн байр
2011Тэргүүний Өмч эзэмшигч байгууллага
2009, 2010 онд Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Тэргүүний Өмч эзэмшигч байгууллага” өргөмжлөл
2009, 2010Хүүхдэд ээлтэй сургууль
2008, 2010 онд Нийслэлийн “Хүүхдэд ээлтэй сургууль”
2008, 2010Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага
2007, 2009 онд “Хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага” өргөмжлөл
2007, 2009Элсэлтийн ерөнхий шалгалт
2006–2014 онуудад БСШУЯ-ны Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан Элсэлтийн ерөнхий шалгалтад сургуулиараа улсад эхний байруудад шалгарч үнэмлэхүй амжилт гаргасан тул “Шилдэг үнэлгээтэй сургууль”
2006–2014Үе үеийн удирдлагууд
Манай сургуулийг удирдаж ирсэн удирдагчид
Б. Хишигбаяр
Математикийн багш
Алдартай Төгсөгчид
Манай сургуулийг төгсөөд амжилтад хүрсэн хүмүүс
2000+
Төгсөгчид
50+
Доктор
85%
Ажил эрхэлдэг
100+
Шагнал авсан